Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2019 › Төрийн Аудитын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төрийн Аудитын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төрийн Аудитын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2019-12-20, Улаанбаатар19-ne-133

1 дугаар зүйл.

Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.16 дахь заалтын Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн жилийн өмнөх нэг жилийн гэснийг тухайн сонгуулийн жилийн өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх гэж, мөн зүйлийн 15.1.17 дахь заалтын намуудын сонгуулийн эвслийн гэснийг эвсэл болон бие даан нэр дэвшигчийн гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.