huuli-nemelt
Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрУлсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2019-03-22, Улаанбаатар19-ne-020
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 41.4.16 дахь заалт нэмсүгэй:
¶41.4.16. татварын албанаас татварын өр хураах зорилгоор төрийн байгууллагаас гаргуулж байгаа лавлагаа, тодорхойлолт, баримт бичиг баталгаажуулах, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны бүртгэлтэй холбоотой үйлчилгээ.
Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.