huuli-nemelt
Ашигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАшигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2019-03-22, Улаанбаатар19-ne-023
Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсгийн санхүүгийн байгууллагад гэсний дараа , эсхүл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн татварын өрийг хураах зорилгоор татварын албанд гэж нэмсүгэй.
49 дүгээр зүйлийн 49.12 дахь хэсэг:
2/¶49.12. Татварын ерөнхий хуулийн 6.1.48-д заасан эцсийн эзэмшигч өөрчлөгдсөн тохиолдолд ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд энэ хуулийн 49.4.8-д заасан баримт бичгийг Татварын ерөнхий хуулийн 26.10, 26.11, 26.12-д заасны дагуу харьяа татварын албанд мэдэгдэнэ.
56 дугаар зүйлийн 56.1.11 дэх заалт:
¶56.1.11. Татварын ерөнхий хуулийн 26.10, 26.11, 26.12-т заасны дагуу холбогдох байгууллагад үнэн зөв мэдээлээгүй бол.
Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.8 дахь заалтын 16.14 дэх гэснийг 18.8, 30.6 дахь гэж, 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь заалтын 16.11, 16.14 гэснийг 18.8, 30.6 гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.