Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2019 › Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2019-03-22, Улаанбаатар19-ne-024

1 дугаар зүйл.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсгийн Энэ хуулийн 10.1.14-т заасан эцсийн өмчлөгчийн гэснийг Хуулийн этгээдийн гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.14 дэх заалтын “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа” гэснийг, мөн заалтын , ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн баталгаажуулсан хуулбар гэснийг, 14 дүгээр зүйлийн 14.2.10 дахь заалтын “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэснийг, мөн заалтын “, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн баталгаажуулсан хуулбар” гэснийг тус тус хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.