Нүүр ›
huuli-nemelt ›
2019 ›
Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
huuli-nemelt
Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2019-03-22, Улаанбаатар19-ne-026
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 33.1.8, 33.1.9 дэх заалт нэмсүгэй:
¶33.1.8. Татварын алба хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан мэдээллийг гаргаж өгөх;
¶33.1.9. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан албан татварыг хураах, тайлагнах үйл ажиллагааг зохион байгуулах.
Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.