huuli-nemelt
Банкны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБанкны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2019-03-22, Улаанбаатар19-ne-028
7 дугаар зүйлийн 7.2.10 дахь заалт:
2/¶7.2.10. Татварын зорилгоор мэдээлэл харилцан солилцох талаарх Монгол Улсын олон улсын гэрээний дагуу татварын албаны шаардсан Татварын ерөнхий хуулийн 18.1.2-т заасан мэдээллийг.
11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэг:
3/¶11.7. Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд заасан албан татвар, төлбөр, хураамж төвлөрүүлэх гүйлгээнээс арилжааны банк үйлчилгээний хөлс тооцохгүй.
27 дугаар зүйлийн 27.1.7 дахь заалт:
¶27.1.7. энэ хуулийн 7.2.8, 7.2.10-т заасан харилцагчид хамаарах мэдээллийг татварын албанд гаргаж өгөөгүй үйлдэл нь харилцагчийн татвар төлөхөөс зайлсхийх, зугтах нөхцөл болсон нь тогтоогдож, энэ зөрчил хоёр ба түүнээс дээш удаа давтагдсан бол.
Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.8 дахь заалтын өр, төлбөрийг төлүүлэхээр гэсний дараа болон татварын хяналт шалгалт хийхээр гэж нэмсүгэй.
Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.