Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2019 › Гадаадын Иргэний Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Гадаадын Иргэний Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Гадаадын Иргэний Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2019-03-22, Улаанбаатар19-ne-033

1 дугаар зүйл.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 24.5 дахь хэсэг нэмсүгэй:

24.5.

Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гадаад улсын иргэнийг бүртгэхдээ татвар төлөгчийн дугаарыг олгоно. Татвар төлөгчийн дугаарын тоон агуулга, хэлбэрийг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тодорхойлно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.