Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2019 › Авлигын Эсрэг Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Авлигын Эсрэг Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Авлигын Эсрэг Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2019-03-27, Улаанбаатар19-ne-011

1 дугаар зүйл.

Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

22.4.

Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга гэмт хэрэгт холбогдсон, түүнчлэн энэ хуулийн 31.2-т заасны дагуу баривчлагдсан бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай санал, эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг Улсын Их Хуралд оруулсан бол уг саналыг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.