huuli-nemelt
Захиргааны Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗахиргааны Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2019-04-18, Улаанбаатар19-ne-014
Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3.4 дэх хэсэг нэмсүгэй:
¶3.4. Энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан харилцааг тухайлсан хуулиар, бусад захиргааны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.
Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶3.1.4. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, түүнд тавих прокурорын хяналт, нийгмийн хэв журмыг сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа;
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад гэснийг хассугай.
Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 3.3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.