huuli-nemelt
Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2019-04-25, Улаанбаатар19-ne-013
39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4 дэх заалт:
2/¶1.3. энэ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах;
¶1.4. хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;
40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.4 дэх заалт:
¶1.1. гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх;
¶1.2. анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгох, хэргийг хэрэгсэхгүй болгох;
¶1.3. энэ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах;
¶1.4. хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн , хүндрүүлж гэснийг хассугай.