huuli-nemelt
Ус Бохирдуулсны Төлбөрийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрУс Бохирдуулсны Төлбөрийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2019-05-02, Улаанбаатар19-ne-040
4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг:
2/¶4.3. Сав газрын захиргаа, эсхүл сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 4.2 дахь хэсэгт зааснаас бусад ус бохирдуулагчийн талаарх мэдээллийг харьяалах татварын албанд хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрөл олгосон өдрөөс хойш нэг сарын дотор гарган өгч, татварын алба уг мэдээллийг үндэслэн төлбөр төлөгчийг бүртгэнэ.
8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалт:
¶8.1.3. хаягдал усыг цэвэрлэх байгууламж ашиглан хаягдал усны стандартын түвшинд хүртэл цэвэрлэж байгаа нь тогтоогдсон бол цэвэрлэх байгууламж суурилуулан ашигласан өдрөөс эхлэн гурван жилийн хугацаагаар.
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн бага гэсний дараа , аюултай бохирдуулах бодис агуулаагүй гэж, 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн “цэвэрлэдэг болон” гэсний дараа “төсвөөс санхүүждэг” гэж тус тус нэмсүгэй.
4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг:
2/¶4.2. Сав газрын захиргаа, эсхүл сум, дүүргийн Засаг даргатай ус бохирдуулсны төлбөрийн гэрээ байгуулсан хот, суурин газрын ахуйн болон үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэдэг хуулийн этгээд нь ус бохирдуулагчийн талаарх мэдээллийг харьяалах татварын албанд хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрөл олгосон өдрөөс хойш нэг сарын дотор гарган өгч, татварын алба уг мэдээллийг үндэслэн төлбөр төлөгчийг бүртгэнэ.
7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг:
3/¶7.1. Төлбөрийн хэмжээг хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээнд үндэслэн дараах хязгаарт багтаан Засгийн газар тогтооно:
Бохирдуулах бодис
Хэмжих нэгж
Төлбөрийн хязгаар /төгрөгөөр/
доод
дээд
Жинлэгдэх бодис
килограмм
50
1000
Органик бодис
килограмм
50
1000
Эрдэс бодис
килограмм
20
400
Хүнд металл
килограмм
500
10000
Аюултай бохирдуулах бодис
грамм
1000
10000
7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг:
4/¶7.3. Төлбөрийн орлогыг Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлэн, усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт-шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах ба орлогын 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулна.
9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг:
¶9.3. Төлбөрийн тайлангийн маягтыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн холбогдох гэснийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн гэж, 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн Улсын болон аймгийн зэрэглэлтэй хот гэснийг Хот гэж, 9 дүгээр зүйлийн 9.2.3 дахь заалтын усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гэснийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гэж, 4 дүгээр зүйлийн “4.3” дахь хэсгийн дугаарыг 4.4 гэж, “4.4” дэх хэсгийн дугаарыг 4.5 гэж, “4.5” дахь хэсгийн дугаарыг 4.6 гэж тус тус өөрчилсүгэй.
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтын , эсхүл аюултай бохирдуулах бодис гаргадаг гэснийг хассугай.
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай. /Энэ зүйлийг Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 37 дугаарт нийтлэгдсэн залруулгаар нэмсэн./
Энэ хуулийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. /Энэ зүйлийн дугаарыг Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны 37 дугаарт нийтлэгдсэн залруулгаар өөрчилсөн./