huuli-nemelt
Усны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрУсны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2019-05-02, Улаанбаатар19-ne-041
25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэг:
2/¶25.3. Энэ хуулийн 17.1.13 дахь заалтад заасан гэрээний загвар болон 25.2 дахь хэсэгт заасан шатлан өсгөх хэлбэрээр нөхөн төлбөрийн хэмжээг тооцох журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
17 дугаар зүйлийн 17.1.13 дахь заалт:
¶17.1.13. хаягдал усыг зохих журмын дагуу байгальд шууд нийлүүлж байгаа хуулийн этгээдтэй ус бохирдуулсны төлбөрийн гэрээ байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллах.
Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалтын хот, суурины гэсний дараа ус хангамж, гэж нэмсүгэй.
Усны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶25.2. Ус бохирдуулагч нь бохирдуулах бодисыг хаягдал усны стандартад заасан хэмжээнээс хэтрүүлэн гаргасан тохиолдолд байгаль орчны итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүгнэлтийг үндэслэн байгаль орчны байцаагч ус бохирдуулсны нөхөн төлбөрийг ногдуулж, төлөлтөд хяналт тавих бөгөөд нөхөн төлбөрийн хэмжээг ус бохирдуулсны төлбөрийг хоёроос тав дахин шатлан өсгөх хэлбэрээр нэмэгдүүлж, бохирдуулах бодис бүрээр тогтооно.
Усны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн хөтөлбөрийг гэснийг хөтөлбөр, усны шинжилгээний аргачлалыг гэж, 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтын усны хяналт-шинжилгээ хийх гэснийг усны хэрэглээний норм тогтоох, усны чанарыг бохирдлын индексээр үнэлэх гэж, 17 дугаар зүйлийн “17.1.13” дахь заалтын дугаарыг 17.1.14 гэж, 25 дугаар зүйлийн “25.3” дахь хэсгийн дугаарыг 25.4 гэж, “25.4” дэх хэсгийн дугаарыг 25.5 гэж, “25.5” дахь хэсгийн дугаарыг 25.6 гэж, “25.6” дахь хэсгийн дугаарыг 25.7 гэж тус тус өөрчилсүгэй.
Усны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.