huuli-nemelt
Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГазрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2019-05-02, Улаанбаатар19-ne-043
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй: 1/33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэг:
¶33.6. Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсгийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг гэсний дараа аймаг, нийслэлийн байгаль орчны газрын дүгнэлтийг үндэслэн гэж нэмсүгэй.
Газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг:
¶15.1. Усны сан бүхий газарт нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газар хамаарна.
Энэ хуулийг Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.