Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2019 › Газрын Төлбөрийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Газрын Төлбөрийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Газрын Төлбөрийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2019-05-02, Улаанбаатар19-ne-044

1 дугаар зүйл.

Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтын байгууллагыг гэсний дараа улсын тусгай хамгаалалттай газраас бусад газар дахь гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

4.

Уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсэгт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хотын бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцно. 5.Ойн сан бүхий газар болон усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хотын бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцно.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.