huuli-nemelt
Зөрчлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗөрчлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2019-05-09, Улаанбаатар19-ne-045
Зөрчлийн тухай хуулийн 10.24 дүгээр зүйлийн гарчгийг Хэмжил зүйн тухай хууль зөрчих гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн Улсын бүртгэлд бүртгэгдээгүй, эсхүл баталгаажуулалтад хамрагдаагүй, эсхүл ашиглалт, суурилуулалтын шаардлага хангаагүй хэмжих хэрэгслийг ашигласан гэснийг Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгүүлээгүй, эсхүл баталсан загвартаа тохирохгүй, эсхүл баталгаажуулалтад хамрагдаагүй, эсхүл ашиглах, суурилуулах шаардлага хангаагүй хэмжих хэрэгслийг хүн, мал эмнэлгийн оношилгоо, эмчилгээ, улсыг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд болон худалдаа, үйлчилгээнд ашигласан гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн Тусгай зөвшөөрөлгүйгээр, эсхүл улсын бүртгэлд бүртгэгдээгүй, баталгаажуулалтад хамрагдаагүй хэмжих хэрэгслийг үйлдвэрлэсэн, худалдсан, эсхүл суурилуулсан, эсхүл засварласан гэснийг Хүн, мал эмнэлгийн оношилгоо, эмчилгээ, улсыг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд болон худалдаа, үйлчилгээний зориулалтаар ашиглах хэмжих хэрэгслийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгүүлэхгүйгээр импортолсон, үйлдвэрлэсэн, засварласан, суурилуулсан, эсхүл баталгаажуулалтад хамруулаагүй хэмжих хэрэгслийг худалдсан гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Хэмжил зүйн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.