huuli-nemelt
Авлигын Эсрэг Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАвлигын Эсрэг Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2019-06-06, Улаанбаатар19-ne-091
6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалт:
2/¶6.1.1. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 25-29 дүгээр зүйлд заасан нийтлэг үүрэг;
6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэг:
¶6.5. Авлигаас урьдчилан сэргийлэх талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30, 31 дүгээр зүйлд заасан эрх, нийтлэг үүргээс гадна дараах үүрэг хүлээнэ:
¶6.5.1. төрийн бус байгууллага гишүүнийхээ ёс зүйн дүрмийг баталж, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа ил тод мэдээлж байх;
¶6.5.2. хувийн хэвшлийн байгууллага үйл ажиллагааныхаа ёс зүйн зарчмуудыг тогтоож, дагаж мөрдөх.
Энэ хуулийг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.