huuli-nemelt
Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2020-10-06, Улаанбаатар20-ne-145
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна. гэснийг Ерөнхийлөгч энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3-т зааснаас бусад асуудлаар хууль санаачилна. Ерөнхийлөгч хууль санаачлахдаа Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтална. гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл гэснийг хөгжлийн бодлогын болон төлөвлөлтийн баримт бичиг гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.11.1 дэх заалтын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл; гэснийг хассугай.