huuli-nemelt
Банкны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБанкны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2020-01-10, Улаанбаатар20-ne-007
Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.7 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶7.2.7. төлбөр төлөгчийн дансны мэдээлэл авахаар шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан хүсэлтийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн дарга зөвшөөрсөн;
Энэ хуулийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.