Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2020 › Цагдаагийн Албаны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Цагдаагийн Албаны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Цагдаагийн Албаны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2020-01-10, Улаанбаатар20-ne-009

1 дугаар зүйл.

Цагдаагийн албаны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

73.3.

Цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтанд цэргийн дээд цол олгож болно.

2 дугаар зүйл.

Цагдаагийн албаны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсгийн Энэ хуулийн 73.1.1-д заасан цолны албан тушаалын ангилал, зэрэглэлийг Монгол Улсын Ерөнхийлөгч, энэ гэснийг Энэ гэж, 75 дугаар зүйлийн 75.3 дахь хэсгийн Энэ хуулийн 75.2-т зааснаас бусад цагдаагийн гэснийг Цагдаагийн гэж, 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь заалтын санаатай гэмт хэрэг гэснийг гэмт хэрэг гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Цагдаагийн албаны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.1 дэх заалт, 75 дугаар зүйлийн 75.1, 75.2 дахь хэсэг, 87 дугаар зүйлийн 87.11 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.