huuli-nemelt
Хог Хаягдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХог Хаягдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2020-01-10, Улаанбаатар20-ne-014
Хог хаягдлын тухай хуулийн 43 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶43 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага ¶1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
¶2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Энэ хуулийг Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.