Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2020 › Төрийн Болон Албаны Нууцын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төрийн Болон Албаны Нууцын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төрийн Болон Албаны Нууцын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2020-01-10, Улаанбаатар20-ne-019

1 дугаар зүйл.

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6 дахь хэсгийг 39.6, 39.7 дахь хэсэг болгож доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

39.6.

Энэ хуулийн 39.5-д заасныг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

39.7.

Төрийн болон албаны нууцын тухай хууль зөрчигчид торгох шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.