huuli-nemelt
Шүүхийн Шинжилгээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрШүүхийн Шинжилгээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2020-01-10, Улаанбаатар20-ne-028
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, гэсний дараа Зөрчил шалган шийдвэрлэх тухай, гэж, 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтын “мөрдөгч” гэсний өмнө “эрх бүхий албан тушаалтны шийдвэр,” гэж тус тус нэмсүгэй.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн төрийн эрх бүхий байгууллагын гэснийг эрх бүхий албан тушаалтны гэж, 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалтын төрийн эрх бүхий байгууллагыг гэснийг эрх бүхий албан тушаалтныг гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн төрийн эрх бүхий байгууллага гэснийг эрх бүхий албан тушаалтан гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.