huuli-nemelt
Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2020-11-13, Улаанбаатар20-ne-151
23 дугаар зүйлийн 23.8.15 дахь заалт:
2/¶23.8.15. малын тоо толгойн албан татвар.
47 дугаар зүйлийн 47.1.7 дахь заалт:
3/¶47.1.7. Эрүүл мэндийн даатгалын сангийн нэмэлт орлого.
60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт:
¶60.2.8. малын тоо толгойн албан татварын орлого. Уг орлогын эх үүсвэрийг бэлчээрийн менежментийг сайжруулах, бэлчээрийн болон газар тариалангийн усан хангамжийг нэмэгдүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын чанарыг сайжруулах, гэмт халдлага, гамшгаас хамгаалах, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн нөөц бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хортон мэрэгчидтэй тэмцэх, малчдад зориулсан сургалт, сурталчилгааны зардалд зарцуулна.
Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23 дахь заалтын улсын гэсний дараа болон эрүүл мэндийн даатгалын сангийн гэж, 58 дугаар зүйлийн 58.1.18, 58.2.17 дахь заалтын “энэ хуулийн 61.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэгч” гэсний дараа “болон нийтийн биеийн тамирын” гэж нэмсүгэй.
Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30 дахь заалтын 58.1.20, 58.2.19, гэснийг хассугай.
Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.20, 58.2.19 дэх заалт, 61 дүгээр зүйлийн 61.1.3, 61.1.7 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.