Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2020 › Нийгмийн Даатгалын Шимтгэлээс Чөлөөлөх, Ажилгүйдлийн Даатгалын Сангаас Дэмжлэг Үзүүлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нийгмийн Даатгалын Шимтгэлээс Чөлөөлөх, Ажилгүйдлийн Даатгалын Сангаас Дэмжлэг Үзүүлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нийгмийн Даатгалын Шимтгэлээс Чөлөөлөх, Ажилгүйдлийн Даатгалын Сангаас Дэмжлэг Үзүүлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2020-11-13, Улаанбаатар20-ne-152

1 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд доор дурдсан агуулгатай 22 дугаар зүйл нэмсүгэй:

22 дугаар зүйл.Энэ хуулийн 1 болон 2 дугаар зүйлд заасан даатгуулагчийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд төлөх шимтгэлийг дараах байдлаар ногдуулна:
22.1.

Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан ажил олгогч, даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг тус бүр 8.5 хувиар;

22.2.

Энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан сайн дураар даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг 8.5 хувиар;

22.3.

Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан ажил олгогч, даатгуулагчийн төлөх тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг энэ зүйлд заасан хугацаанд шимтгэл төлснөөр тооцно;

22.4.

Энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан сайн дураар даатгуулагчийн төлөх тэтгэмжийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг энэ зүйлд заасан хугацаанд шимтгэл төлснөөр тооцно.

2 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний гэснийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.