Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2020 › Санхүүгийн Зохицуулах Хорооны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Санхүүгийн Зохицуулах Хорооны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Санхүүгийн Зохицуулах Хорооны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2020-01-17, Улаанбаатар20-ne-023

1 дугаар зүйл.
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

6 дугаар зүйлийн 6.1.9-6.1.11 дэх заалт:

6.1.9.

тусгай зөвшөөрөл эзэмшигчийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавих;

6.1.10.

тусгай зөвшөөрөл эзэмшигчийг Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавих;

6.1.11.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.4, 4.1.5, 4.1.6, 4.1.7, 4.1.8-д заасан этгээдийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлсэн хөрөнгийн гарал үүсэл, гүйцэтгэх удирдлага, ажилтан, агентад тавигдах шаардлагыг тогтоосон журмыг батлах.

2/

6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг:

6.3.

Хороо энэ хуулийн 3.1.9, 3.1.10-т заасан үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих чиглэлээр дараах журам, зааврыг батална:

6.3.1.

тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олгоход тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхойлсон журам;

6.3.2.

салбар, төлөөлөгч, төлөөлөгчийн газрыг бүртгүүлэх тухай журам;

6.3.3.

хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ тогтоох журам;

6.3.4.

зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам;

6.3.5.

зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ тогтоох журам;

6.3.6.

нягтлан бодох бүртгэл, дансны бүртгэлийн маягтыг хөтлөх журам, заавар;

6.3.7.

мэргэжлийн холбоодод тавигдах шаардлагыг тодорхойлсон журам;

6.3.8.

хууль зүйн зөвлөгөө үзүүлэх, аудитын үйлчилгээ үзүүлэхэд Хороонд бүртгүүлэх тухай журам.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.