huuli-nemelt
Нягтлан Бодох Бүртгэлийн Тухай
Хүчин төгөлдөрНягтлан Бодох Бүртгэлийн Тухай
2020-01-17, Улаанбаатар20-ne-024
3 дугаар зүйлийн 3.1.14, 3.1.15 дахь заалт:
2/¶3.1.14. “гэрээт нягтлан бодогч” гэж гэрээгээр нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэх, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй мэргэжлийн нягтлан бодогчийг;
¶3.1.15. “нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллага” гэж гэрээгээр нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй хуулийн этгээдийг.
41 дүгээр зүйл:
3/¶41 дүгээр зүйл.Нягтлан бодогчийн ерөнхий үүрэг ¶41.1. Нягтлан бодогч нь мэргэжлийн үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөж ажиллана.
18 дугаар зүйлийн 18.9, 18.10 дахь хэсэг:
¶18.9. Институт гэрээгээр нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэх, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг олгоно.
¶18.10. Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэх, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхдээ Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй бол Институт зөвшөөрлийг цуцлах үндэслэл болно.
Энэ хуулийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.