Нүүр ›
huuli-nemelt ›
2020 ›
Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
huuli-nemelt
Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2020-01-23, Улаанбаатар20-ne-030
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 47 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 47.10 дахь хэсэг нэмсүгэй:
¶47.10. Хүний эрхийн Үндэсний Комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг энэ хуулийн 47.2.5-д заасан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, зохих журмын дагуу Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ.
Энэ хуулийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.