Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2020 › Захиргааны Ерөнхий Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Захиргааны Ерөнхий Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Захиргааны Ерөнхий Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2020-01-23, Улаанбаатар20-ne-031

1 дугаар зүйл.

Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3.1.8 дахь заалт нэмсүгэй:

3.1.8.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хүний эрхийн зөрчлийн талаарх гомдлыг шийдвэрлэх ажиллагаа.

2 дугаар зүйл.

Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсгийн Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, гэсний дараа Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.