Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2020 › Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2020-01-23, Улаанбаатар20-ne-052

1 дугаар зүйл.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:1/

20 дугаар зүйлийн 20.2.8 дахь заалт:

20.2.8.

оюуны өмчийн эрх борлуулсны орлогод 5 хувиар.

2/

21 дүгээр зүйлийн 21.1.13, 21.1.14 дэх заалт:

21.1.13.

оюуны өмчийн эрхийн зуучлалаас олсон орлого;

21.1.14.

оюуны өмчийн эрхийг барьцаалсан зээлийн хүүгийн орлого.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Оюуны өмчийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.