Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2020 › Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2020-12-31, Улаанбаатар20-ne-161

1 дугаар зүйл.
Зөрчлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

14.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг:

6.

Олон улсын нислэг үйлдэгч агаарын тээвэрлэгч нь зорчигчийн мэдээллийг иргэний агаарын хөлөг хөөрөхөөс өмнө эрх бүхий байгууллагад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүргүүлээгүй, эсхүл мэдээллийг дутуу хүргүүлсэн бол агаарын тээвэрлэгч хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2/

16.2 дугаар зүйлийн 1.5 дахь заалт:

1.5.

ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан;

2 дугаар зүйл.

Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь заалтын дугаарыг 1.6 гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.