Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2020 › Иргэний Нисэхийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Иргэний Нисэхийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Иргэний Нисэхийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2020-12-31, Улаанбаатар20-ne-163

1 дугаар зүйл.

Иргэний нисэхийн тухай хуулийн 30 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 30.4 дэх хэсэг нэмсүгэй:

30.4.

Олон улсын нислэг үйлдэх агаарын тээвэрлэгч нь олон улсын нислэг үйлдэхдээ зорчигчийн мэдээллийг иргэний агаарын хөлөг хөөрөхөөс өмнө Монгол Улсын эрх бүхий байгууллагад урьдчилан хүргүүлнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.