Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2020 › Сонгуулийн Автоматжуулсан Системийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Сонгуулийн Автоматжуулсан Системийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Сонгуулийн Автоматжуулсан Системийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2020-01-30, Улаанбаатар20-ne-034

1 дугаар зүйл.

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн Улсын Их Хурлын сонгуулийн тухай, гэсний дараа Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 30 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

30 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
30.1.

Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

30.2.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

30.3.

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль зөрчигчид торгох шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

3 дугаар зүйл.

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн томилж, түүнтэй гэрээ байгуулж ажиллуулна. гэснийг томилно. Мэдээллийн технологийн төвийн захирал, ажилтан нь төрийн захиргааны албан хаагч байх бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасан ажиллах нөхцөл баталгаагаар хангагдана. гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.