Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2020 › Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2020-01-30, Улаанбаатар20-ne-041

1 дугаар зүйл.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 25.1.12 дахь заалт нэмсүгэй:

25.1.12.

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 17 дугаар зүйлийн 17.9-д заасан зөвшөөрлийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгоход 100 000 төгрөг.

2 дугаар зүйл.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь заалтын худалдах гэсний дараа , хэрэглээний пиротехникийн хэрэгсэл худалдах гэж, мөн зүйлийн 25.1.4 дэх заалтын “үйлдвэрлэх,” гэсний дараа “импортлох, экспортлох,” гэж, мөн заалтын “төгрөг” гэсний дараа “, пиротехникийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, үзвэрийн зориулалтаар ашиглах тусгай зөвшөөрөл олгоход 1 250 000 төгрөг” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.27 дахь заалтын 9.4-т гэснийг 12.4, 17.9-д гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.