huuli-nemelt
Хууль Тогтоомжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХууль Тогтоомжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2020-04-09, Улаанбаатар20-ne-043
Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.7 дахь заалтын заасан гэсний дараа болон онц байдал, дайн бүхий болон дайны байдал, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлийн хугацаанд хууль санаачлагчаас тухайн нөхцөлийг арилгах, түүнийг даван туулахтай холбоотой санаачилсан хууль, гэж, 21 дүгээр зүйлийн 21.11 дэх хэсэгт “Онц байдал, дайн бүхий болон дайны байдал, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлийн хугацаанд хууль санаачлагчаас тухайн нөхцөлийг арилгах, түүнийг даван туулахтай холбоотой санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлд 72 цагийн дотор саналаа хүргүүлнэ.” гэсэн 2 дахь өгүүлбэр тус тус нэмсүгэй.
Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.22 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶12.2.22. Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай;
Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.