Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2020 › Олон Улсын Гэрээний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Олон Улсын Гэрээний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Олон Улсын Гэрээний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2020-04-09, Улаанбаатар20-ne-045

1 дугаар зүйл.
Олон улсын гэрээний тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:1/

9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэг:

9.6.

Гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал үүссэн, бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан байгуулах энэ хуулийн 8.1.2-т заасан хоёр талт олон улсын гэрээний саналыг тухайн гэрээний төсөл, гэрээний орчуулга, соёрхон батлах тухай хуулийн төсөл, түүний үзэл баримтлалын төслийн хамт Хууль тогтоомжийн тухай хуулийн 20.8, 20.9-д заасан зөвшөөрлийг авсны үндсэн дээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.

2/

15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэг:

15.4.

Энэ хуулийн 9.6-д заасан тохиолдолд энэ зүйлийн 15.1-д заасан Засгийн газраар хэлэлцүүлэхтэй холбоотой зохицуулалт хамаарахгүй.