huuli-nemelt
Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХуульд Нэмэлт Оруулах Тухай
2020-04-24, Улаанбаатар20-ne-066
Төрийн бус байгууллагын тухай хуулийн 23 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 5 дахь хэсэг нэмсүгэй:
¶5. Төрийн бус байгууллага албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаандаа Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд заасан албан хэрэг хөтлөлт болон байгууллагын архивт баримтлах журмыг мөрдөнө.
Энэ хуулийг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.