Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2020 › Ус Цаг Уур, Орчны Хяналт Шинжилгээний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Ус Цаг Уур, Орчны Хяналт Шинжилгээний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Ус Цаг Уур, Орчны Хяналт Шинжилгээний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2020-04-24, Улаанбаатар20-ne-067

1 дугаар зүйл.

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн үндэсний төв архивын салбар гэснийг төрөлжсөн архив гэж, мөн зүйлийн 14.2 дахь хэсгийн архивын тухай хууль гэснийг архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.