Нүүр ›
huuli-nemelt ›
2020 ›
Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
huuli-nemelt
Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2020-04-24, Улаанбаатар20-ne-073
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.8 дахь хэсгийн архивын тухай хууль тогтоомжид гэснийг архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомжид гэж, 55 дугаар зүйлийн 55.6 дахь хэсгийн архивын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гэснийг архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.