Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2020 › Нягтлан Бодох Бүртгэлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нягтлан Бодох Бүртгэлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нягтлан Бодох Бүртгэлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2020-04-24, Улаанбаатар20-ne-075

1 дугаар зүйл.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн Архивын тухай хууль тогтоомжид гэснийг архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомжид гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.