Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2020 › Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2020-05-01, Улаанбаатар20-ne-058

1 дугаар зүйл.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21¹ дүгээр зүйлийн 9 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

9.

Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа жилийн 02 дугаар сарын 15-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийлгэнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Төрийн аудитын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.