huuli-nemelt
Хууль Тогтоомжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХууль Тогтоомжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2020-05-07, Улаанбаатар20-ne-078
2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт:
2/¶2.1.2. “хууль санаачлах эрх” гэж Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйл болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан хүрээ, хязгаарт нийцүүлэн энэ хуулийн 2.1.1-д заасан этгээдээс мэргэжлийн түвшинд боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг;
5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
¶5.1. Хууль санаачлагч тодорхой хууль санаачлах бол Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйл болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан хүрээ, хязгаарт нийцүүлэн, хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.