Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2020 › Бүсчилсэн Хөгжлийн Удирдлага Зохицуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Бүсчилсэн Хөгжлийн Удирдлага Зохицуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Бүсчилсэн Хөгжлийн Удирдлага Зохицуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2020-05-07, Улаанбаатар20-ne-087

1 дугаар зүйл.
Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн дараах зүйл, хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

3.

Үндэсний хорооны дарга нь үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн шадар сайд, орлогч дарга нь Засгийн газрын гишүүн-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байна.

2/

6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

5.

Үндэсний хороо нь ажлын албатай байна. Ажлын албаны үүргийг үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгж хэрэгжүүлнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.