huuli-nemelt
Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2020-05-07, Улаанбаатар20-ne-088
18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын а дэд заалт:
2/¶а/ Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9.10, 9.11-д заасны дагуу Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд санал өгөх;
18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын е дэд заалт:
¶е/ нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжил, хэтийн төлөвийг бүсчилсэн хөгжлийн зорилтот хөтөлбөр, Аймаг, нийслэл, хотын таван жилийн үндсэн чиглэл, хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн болон хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх;
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын а/ дэд заалтын нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн зорилт болон жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн гэснийг Аймаг, нийслэл, хотын таван жилийн үндсэн чиглэл, Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.