huuli-nemelt
Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗөрчлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2020-05-13, Улаанбаатар20-ne-093
Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар бүлэгт доор дурдсан агуулгатай 15.31 дүгээр зүйл нэмсүгэй:
¶15.31 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хууль зөрчих ¶1. Монгол Улсын Засгийн газрын албан ёсны нэр, бэлгэдлийг хэрэглэсэн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
¶2. Монгол Улсын Засгийн газрын албан ёсны нэр, бэлгэдлийг хэрэглэж худал мэдээлэл тараасан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Энэ хуулийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.