Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2020 › Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2020-05-14, Улаанбаатар20-ne-098

1 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн тагнуул, сөрөг тагнуул, терроризмаас урьдчилан сэргийлэх асуудал; гэсний дараа -төрийн тусгай хамгаалалтын асуудал; гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 9 дэх заалтын нэгэн бүрэн эрхийн буюу 4 жилийн гэснийг 2 жилийн гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.