Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2020 › Онц Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Онц Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Онц Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2020-05-14, Улаанбаатар20-ne-111

1 дугаар зүйл.

Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн тохиолдолд гэсний дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Онц байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын аюулт үзэгдэл, осол гэснийг гамшгийн онцгой нөхцөл байдал гэж, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалтын иргэний хамгаалалтын асуудал эрхэлсэн төв гэснийг Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны гэж, 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн нутгийн захиргааны гэснийг төрийн болон нутгийн захиргааны, онцгой байдал, дотоодын цэргийн гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.