Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2020 › Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2020-05-14, Улаанбаатар20-ne-112

1 дугаар зүйл.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:1/

5 дугаар зүйлийн 5.1.46 дахь заалт:

5.1.46.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7.3-д заасан тусгай зөвшөөрөл олгох.

2/

21 дүгээр зүйлийн 21.1.36 дахь заалт:

21.1.36.

гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгоход 1 000 000-1 500 000 төгрөг.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.