Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2020 › Монгол Улсын Засгийн Газрын Бүрэлдэхүүний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Засгийн Газрын Бүрэлдэхүүний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Монгол Улсын Засгийн Газрын Бүрэлдэхүүний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2020-07-07, Улаанбаатар20-ne-117

1 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн 1 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 13 дахь заалт нэмсүгэй:

13/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Соёлын сайд;

2 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 11 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

11/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, шинжлэх ухааны сайд;

3 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 13, 14, 15, 16 дахь заалтыг дугаарыг 14, 15, 16, 17 гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.