huuli-nemelt
Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2020-07-07, Улаанбаатар20-ne-118
18 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
2/¶3. Засгийн газрын бүтцэд доор дурдсан яам ажиллана: Ерөнхий чиг үүргийн:
¶1/ Байгаль орчин, аялал жуулчлалын яам
¶2/ Батлан хамгаалах яам
¶3/ Гадаад харилцааны яам
¶4/ Сангийн яам
¶5/ Хууль зүй, дотоод хэргийн яам
¶6/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам; Чиглэлийн:
¶7/ Барилга, хот байгуулалтын яам
¶8/ Боловсрол, шинжлэх ухааны яам
¶9/ Зам, тээврийн хөгжлийн яам
¶10/ Соёлын яам
¶11/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
¶12/ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
¶13/ Эрчим хүчний яам
¶14/ Эрүүл мэндийн яам.
20 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэг:
¶4. Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд дараах асуудал хамаарна: -төрийн өмчийн бодлого; -цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах бодлого; -тагнуул, сөрөг тагнуул, терроризмаас урьдчилан сэргийлэх асуудал; -төрийн тусгай хамгаалалтын асуудал; -нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого; -мэргэжлийн спортын хөгжлийн асуудал.
¶5. Засгийн газрын гишүүн доор дурдсан хүрээний бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалт болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажлыг эрхэлнэ:
¶1/ Монгол Улсын Шадар сайд: -гамшгаас хамгаалах асуудал; -хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаатай холбоотой шуурхай асуудал; -стандартчилал, хэмжил зүйн асуудал; -тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал; -шударга өрсөлдөөнийг дэмжих, хянан зохицуулах асуудал; -хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал; -тодорхой салбарын мэргэжлийн хяналтын асуудал; -чөлөөт бүсийн хөгжлийн асуудал; -төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.
¶2/ Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга: -хөгжлийн бодлого, төлөвлөлт; -эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох асуудал; -хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого; -гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл; -концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого; -харилцаа холбоо, мэдээллийн технологийн асуудал; -Засгийн газрын шийдвэрийн биелэлт; -Засгийн газрын дотоод мэдээлэл; -Засгийн газраас Улсын Их Хуралтай харилцах асуудал; -төрийн албаны хүний нөөцийн асуудал; -орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого; -орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, удирдлага; -Засаг даргын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах асуудал; -иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд үзүүлэх мэргэжил, арга зүйн туслалцаа; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.
¶3/ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд: -ногоон хөгжлийн бодлого; -байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх болон экологийн бодлого; -газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого; -цөлжилттэй тэмцэх болон ойжуулалтын асуудал; -усны нөөцийг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах асуудал; -ургамал, ан амьтны нөөцийг хамгаалах асуудал, мэдээллийн сан; -байгаль орчны шинжилгээ, ус, цаг уур болон байгалийн болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, экологийн аюулгүй байдлыг хангах асуудал; -биоаюулгүй байдлын бодлогын асуудал; -аялал жуулчлалын бодлого; -салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.
¶4/ Батлан хамгаалахын сайд: -улсыг батлан хамгаалах бодлого болон цэргийн бодлого; -зэвсэгт хүчнийг чадваржуулах бодлого; -энхийг дэмжих ажиллагаанд оролцох бэлтгэл хангуулах асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.
¶5/ Гадаад харилцааны сайд: -гадаад улс, олон улсын байгууллагатай улс төрийн талаарх хамтын ажиллагаа; -гадаад эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа; -гадаад худалдааны бодлого; -гадаадад байгаа Монгол Улсын иргэн, бизнесийн эрх ашгийг хамгаалах асуудал; -гадаад улс, олон улсын байгууллагатай хийх гэрээ, хэлэлцээрийн асуудал болон байгуулсан гэрээ, хэлэлцээрийн явцад тавих хяналт; -гадаад улс, олон улсын байгууллагатай хүмүүнлэгийн чиглэлээрх хамтын ажиллагаа; -дипломат, албан зэргийн виз, консулын асуудал; -гадаад сурталчилгаа; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.
¶6/ Сангийн сайд: -макро эдийн засгийн бодлогын төлөвлөлт, зохицуулалт; -санхүүгийн зах зээл, төсвийн орлого, зарлага, өрийн удирдлагын асуудал; -нэгдсэн төсвийн талаарх судалгаа, төлөвлөлт; -улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн асуудал; -төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, санхүүжилтийн үйл ажиллагаа; -улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалтын хяналт; -зээл, тусламжийн нэгдсэн бодлого; -нягтлан бодох бүртгэлийн бодлого; -гаалийн бодлого; -татварын бодлого; -даатгалын бодлого; -хилийн боомтын хөгжлийн асуудал; -төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах бодлого; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.
¶7/ Хууль зүй, дотоод хэргийн сайд: -эрх зүйн шинэтгэлийн бодлого; -хууль тогтоомжийн системчлэл, мэдээлэл, эрх зүйн сургалт, сурталчилгаа, судалгаа; -эрх зүйн туслалцаа; -улсын хил хамгааллын асуудал; -цагдаа, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудал; -шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа; -Засгийн газраас шүүх, прокурорын байгууллага, хуульчдын олон нийтийн байгууллагатай харилцах асуудал; -төрөөс сүм хийдтэй харилцах асуудал; -иргэний харьяалал, цагаачлалын асуудал; -энгийн зэргийн виз, Монгол Улсад орох, гарах, оршин суух гадаадын иргэний асуудал; -төрийн захиргааны байгууллагын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн хяналт; -иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл; -хэвлэл, мэдээллийн хэрэгслийн бүртгэл; -оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал; -архивын талаар төрөөс баримтлах бодлого; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.
¶8/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд: -хүн амын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал; -нийгмийн халамжийн бодлого; -нийгмийн даатгалын бодлого; -хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадын болон гэр бүлийн хөгжлийн асуудал; -жендэрийн хөгжлийн асуудал; -хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн асуудал; -хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг багасгах, ядуурлыг бууруулах бодлого; -хөдөлмөрийн нөхцөл, ажиллагчдын цалин, амьдралын өртгийн талаарх асуудал; -хөдөлмөрийн харилцаа, Засгийн газар, эзэд, Үйлдвэрчний эвлэлийн гурван талт түншлэл, хөдөлмөрийн хамтын маргааны зохицуулалтын асуудал; -хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт; -хөдөлмөрийн биржийн асуудал; -Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэний асуудал; -гадаадад ажиллах хүч гаргах асуудал; -мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн тогтолцоог хөгжүүлэх асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.
¶9/ Барилга, хот байгуулалтын сайд: -барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлого; -хот төлөвлөлт болон хот байгуулалтын бодлого, архитектурын асуудал; -орон сууцны бодлого; -нийтийн аж ахуйн асуудал; -газрын харилцаа, геодези, зураг зүйн асуудал; -салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.
¶10/ Боловсрол, шинжлэх ухааны сайд: -боловсролын тогтолцоог хөгжүүлэх асуудал; -шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын асуудал; -өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх асуудал; -ном хэвлэл, цахим бичвэрийн бодлого; -салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.
¶11/ Зам, тээврийн хөгжлийн сайд: -авто замын асуудал; -авто тээврийн асуудал; -төмөр замын тээврийн асуудал; -иргэний нисэхийн асуудал; -далай ашиглах болон усан замын тээврийн асуудал; -тээврийн тогтолцоог хөгжүүлэх бодлого, зохицуулалт; -салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.
¶12/ Соёлын сайд: -соёл, урлагийг хөгжүүлэх асуудал; -түүх, соёлын өвийг хамгаалах, сэргээх бодлого; -салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.
¶13/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд: -геологи, эрдэс баялгийн бодлого; -геологийн эрэл, хайгуул, судалгааны зохицуулалт; -газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн болон түүний нөөцийн талаарх бодлого; -цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах асуудал; -олборлох үйлдвэрийн техник, технологийн асуудал; -ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх бодлого; -хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудал; -эрдэс баялаг болон хүнд үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт, импортын асуудал; -аж үйлдвэрийн паркийн асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.
¶14/ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд: -хүн амын хүнсний хангамжийн бодлого; -хүнсний аюулгүй байдлын асуудал; -мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого; -газар тариаланг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого; -мал эмнэлэг, малын үржлийн талаар төрөөс явуулах бодлого; -мал, амьтан, ургамлын хорио, цээрийн асуудал; -бэлчээрийн болон таримал ургамлыг хамгаалах асуудал; -мал, таримал ургамлын гаралтай хүнсний зүйл, түүхий эд болон хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт, импортын асуудал; -хөдөө аж ахуйн эдэлбэр газрын болон бэлчээр ашиглалтын бодлого; -малыг цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлого; -хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудал; -жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн асуудал; -дотоод худалдаа, үйлчилгээний бодлого, зохицуулалт; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.
¶15/ Эрчим хүчний сайд: -эрчим хүчний нэгдсэн бодлого; -эрчим хүчний үйлдвэрлэлт, дамжуулалт, түгээлтийн асуудал; -сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх асуудал; -эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох, ашиглах бодлого; -түлшний хангамж, нөөцийн бодлого, зохицуулалт; -эрчим хүч хэмнэлтийн бодлого; -эрчим хүчний нүүрсний асуудал; -салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.
¶16/ Эрүүл мэндийн сайд: -хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нөхөн сэргээх бодлого; -эм, эмнэлгийн хэрэгсэл, техникийн үйлдвэрлэл, хангамжийн талаарх бодлого; -эмнэлгийн үйлчилгээ, эрүүл ахуй, халдвар судлалын хүрээний бодлого; -хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн болон мэргэжлийн арга хэмжээ; -салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал; -эрүүл мэндийн даатгалын бодлого, зохицуулалт; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.
Энэ хуулийг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.