Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2020 › Эрүүл Мэндийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Эрүүл Мэндийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Эрүүл Мэндийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2020-07-07, Улаанбаатар20-ne-119

1 дугаар зүйл.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 15¹ дүгээр зүйлийн 15¹.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

15¹.2.

Эрүүл мэндийн даатгалын байгууллагын даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлд заасан журмын дагуу томилж, чөлөөлнө.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.